Л.Энх-Амгалан: Д.Сүхбаатарын талбайд жагсах биш, чуулганы танхимд орж ирээд асуудлаа шийдэх ёстой

2018 оны 12 сарын 27

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан чуулганы ирц бүрдээгүйтэй холбогдуулан мэдээлэл хийлээ.

Arslan.mn

Тэрбээр "Өнгөрсөн долоо хоногт Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга, Монгол Улсын Ерөнхийлөгч манай улсад үүссэн үндэсний аюулгүй байдлын асуудлаар чуулганд мэдээлэл хийх хуваарьтай байсан. Гэвч ирц бүрдээгүйн улмаас хойшилсон. Өчигдөр ҮАБЗ-өөс УИХ-д албан бичиг ирсэн. Үүнд өнөөдөр, маргаашдаа чуулганы ирцээ бүрдүүл. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд, ҮАБЗ-ийн даргын хувьд үндэсний аюулгүй байдлын асуудлаар мэдээлэл хийнэ гэсэн хүсэлтээ илэрхийлсэн. Үүнийг намуудын бүлэгт болон зургаа дахь удаагаа чуулганы хуралдаанд суугаагүй 30 гишүүнд хүргүүллээ. 

Өнгөрсөн долоо хоногт хоёр Байнгын хороо хуралдсан. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны Байнгын хороогоор агаарын бохирдол, хүн амын дундах өвчлөлийн асуудлыг хэлэлцсэн.

Төрийн байгуулалтын Байнгын хороогоор УИХ-ын даргыг огцруулах нэр бүхий гишүүдийн гаргасан шаардлагыг хэлэлцээд хуульд нийцээгүй, хуулийн үндэслэлгүй байгаа тул чуулганаар хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн албан бичгийг УИХ-д ирүүлсэн.

Он гарах гэж байна. Маргааш энэ жилийн хамгийн сүүлийн чуулган. Он гарахаас өмнө хуулийн дагуу Засгийн газрын гишүүдийг томилох ёстой. 

УИХ-ын 75 гишүүнд хууль санаачлах эрх нь байгаа. Өнөөдөр үүссэн нөхцөл байдлаас ойлголцол, зөвшилцлөөр л гарна. Жагсаал цуглаан бол хамгийн зөв шийдэл биш. Учир нь ард түмэн төр барих эрхээ сонгосон 75 гишүүнээрээ дамжуулан эдэлж байгаа. Өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд жагсах биш, чуулганы танхимд орж ирээд асуудлаа шийдэх ёстой.  Ийм хуулийн зохицуулалттай. 40 гишүүн бол ямар ч хуулийн батлах хангалттай тоо" гэлээ. 

Эх сурвалж: Гэрэл зургийг mpa.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3
598685
4 эможи

Зочин
2019-01-05 16:01
М.Энхболд гэж нөхөр өөр дээрээ хуулийг хэрэгжүүлэхийг хүсэхгүй байна. Өөр хүн байсан бол энэ балай нөхөр яаж ийгээд хуулийн дагуу шийтгэл оногдуулна гэж ярина даа!!!
Зочин
2019-01-05 15:58
Энэ нэг Энхболдын гар хөл бологч хуацяо буруу зүйлийг дэврээн дэмжээд байдгаа болимоор юм. Долигонуур долдой царайт өөрөө хамт зайлмаар.
иргэн
2018-12-29 11:29
Өөрсдөө Намынхаа асуудлыг шийдэж чадахгүй байж бас олон юм ярих санаатай Новшийн Хуацяо
Cyhbat
2018-12-28 18:07
JIDYChin. Yhna Hyrelsyh ogtsoroh heregteish dee seem ergyylsen syh hereggui
Irgen
2018-12-28 16:30
Eronhiilogch yagaad ygee olon timed helehgyi gyygyi ingeed syyna be? Ene tun sonin... Iim archaagyi hyn. Song ogson ymyy I gej baina. Battylga. Gyai mini. ee. Batalgaa notolgootoi. JDY- n hergiig hav daraad batalgaagyi. Hergeer
Irgen
2018-12-28 16:21
Eronhiilogch ene yysegsen ajillagaagaa zogsoogooch ta ene ylsiin gants tolgoi um bol
Zochin
2018-12-28 16:17
Eronhiilogch topor 2 ene niigmiig g hulk baigaad
Zochin
2018-12-28 16:14
Ouyerdene Byryy ajillaad baina yamarch hyyli in yndeslelgyi shaardlagaar jagsaal hiij byi ni Hyylich ylandaadevselj anaarhi
Иргэн
2018-12-28 13:07
Таниар ч гэсэн удирдуулах дургүй юм шигээ.Санжмятаваар удирдуулвал яасан юм.
жжжжжжжжж
2018-12-28 12:40
энэ муу mcs-хужаа яагаад монголын төрд суугаад байгаан бэ..энүүнийг нэн даруй баривчилж шоронд хатаамаар байна..
Зочин
2018-12-28 12:32
Их хурлын дарга чи ч гэсэн анхнаасаа хууль бусаарих хурлын дарга. дэд дарга бллсон. Та хоёр нутаг буцаа
яана даа
2018-12-28 08:49
УИХ ын 75 гишүүн тойрч суугаад асуудлыг шийдэх боломжийг М. ЭНХБОЛД өгөхгүй. ТОЙРЧ суугаад ТА огцор гэж олонх гараа өргөхөд М. ЭНХБОЛД огцрох уу? үгүй. ДЭЭД шүүх, ЦЭЦ, АТГын тойрон хүрээлэгч нар нь ТА суудлаа өгвөл хамгаалалт алга болно шүү хэмээн айлгаж байгаа
keyboard_arrow_up