Намын бүлгийн дарга нарт чуулганы ирц бүрдүүлэх тухай албан бичиг хүргүүлэв

2018 оны 12 сарын 26

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Улсын Их Хурлын 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд улс орны үндэсний аюулгүй байдлын талаар  мэдээлэл хийх хуваарьтай байсан ч гишүүдийн ирц бүрдээгүйн улмаас мэдээлэл хойшлогдсон.Иймээс 2018 оны 12 дугаар сарын 27, 28-ны аль нэг өдөр Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн 2018 оны үндэсний аюулгүй байдлын талаар мэдээлэл хийх тов тогтоож өгөхийг хүссэн албан бичгийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс Улсын Их Хурлын Тамгын газарт ирүүлсэн байна.  Уг албан бичигтэй холбогдуулан Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан Улсын Их Хурал дахь МАН, АН-ын бүлгийн дарга нарт чуулганы ирц бүрдүүлэх тухай албан бичиг хүргүүлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд үндэсний аюулгүй байдлын асуудлаар мэдээлэл хийж боломжийг хангах үүднээс Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөлөөс баталсан хуваарийн дагуу Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы 12 дугаар сарын 27, 28-ны өдрийн нэгдсэн хуралдаанд бүлгийн гишүүдээ бүрэн хамруулж, ирц бүрдүүлэх шаардлагатайг уг албан бичигт дурдсан байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв. 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
598629
0 эможи

keyboard_arrow_up