М.Энхболд: Шийдвэрлэх ёстой олон асуудал байгаа тул чуулган удирдах эрхийг Л.Энх-Амгаланд шилжүүлж байна

2018 оны 12 сарын 14

Arslan.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан удирдахаар боллоо.

УИХ-ын дарга М.Энхболдыг өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөхийг шаардан өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагийн үдээс хойшоос эхлэн гишүүд чуулганы ирцийг бүрдүүлэхгүй байгаа билээ.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Л.Болд нар УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардаж байсан бөгөөд сүүлдээ өөрөө өргөдлөө өг хэмээн шаардаж байгаа юм.

Харин УИХ-ын дарга асуудлыг хуулийн дагуу асуудлаа ярихыг сануулж буй бөгөөд улс орны өмнө тулгамдаад буй асуудлуудыг хэлэлцэх зайлшгүй шаардлага байгаа тул өөртэй нь холбоотой асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдтал чуулган удирдахгүй байх байр сууриа илэрхийлэн, чуулган удирдах эрхийг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгаланд шилжүүлсэн юм.

10.31 цагийн байдлаар чуулганы танхимд өнөөдөр чуулганд суух ёстой 61 гишүүнээс 24 нь ирээд байна. Тодруулбал О.Баасанхүү, Ц.Гарамжав, М.Саранчимэг, Д.Сумъяабазар, С.Хүрэлбаатар, Л.Элдэв-Очир, С.Цогтбаатар нар Ерөнхий сайдтай Япон улсад томилолтоор яваа бол Д.Дамба-Очир чөлөөтэй, Б.Баттөмөр, Б.Батзориг, С.Чинзориг нар эмнэлгийн чөлөөтэй байна.

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан чуулганд ирээгүй байгаа гишүүдийн нэрсийг зарлаж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, чуулгандаа оролцохыг хүслээ. Чуулганы танхимд ирээгүй байгаа гишүүд:

1.Г.Солтан
2.Х.Баделхан
3.Д.Мурат
4.Г.Занданшатар
5.Х.Болорчулуун
6.З.Нарантуяа
7.Я.Содбаатар
8.Ч.Улаан
9.Д.Эрдэнэбат
10.А.Сүхбат
11.Н.Энхболд
12.Н.Цэрэнбат
13.О.Батнасан
14.З.Даваасүрэн
15.Л.Оюун-Эрдэнэ
16.Б.Жавхлан
17.Ж.Энхбаяр
18.Ж.Батзандан
19.С.Жавхлан
20.Д.Сарангэрэл
21.Ц.Нямдорж
22.Б.Энх-Амгалан
23.Т.Аюурсайхан
24.Ө.Энхтүвшин
25.Ж.Ганбаатар
26.Н.Учрал
27.Х.Нямбаатар

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
598194
1 эможи

60terby
2018-12-14 11:31
gazariin xylgaich idej xanadaguimbe
keyboard_arrow_up