Чуулганы ирц бүрдвэл Ерөнхийлөгч хаалттай мэдээлэл хийнэ
2018 оны 12 сарын 14
УИХ-ын нэгдсэн чуулганы нэгдсэн хуралдааны өнөөдрийн хуралдаан 10.00 цагаас эхлэх товтой. Харин хэлэлцэх асуудлын хувьд
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэдээлэл /Хаалттай/;
- Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбатаас Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Ханшийн өсөлттэй холбогдуулж хийсэн интервенци, мөнгөний болон төсвийн бодлогын уялдаа, Засгийн газрын өрийн талаар” тавьсан асуулгын хариуг сонсох гэсэн товтой байгаа юм.
Өнгөрсөн пүрэв гарагийн үдээс хойшхи хуралдаанаас хойш чуулган ирц бүрдээгүйн улмаас өнөөдрийг хүртэл хуралдаагүй байгаа билээ.
Хэрэв ирц бүрдвэл хэлэлцэх асуудлын товын дагуу Ерөнхийлөгч Х.Баттулга хаалттай мэдээлэл хийх юм.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
598185
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс