УЛСТӨРӨӨ ХОЙШ ТАВИАД УТААНД АНХААРААЧ ЭЭ, АРД ТҮМЭН ЧИНЬ ҮХЭЖ БАЙНА
Яг одоо төрийн ордонд УИХ-ын даргыг огцруулах шаардлага хүргүүлж буйЛ.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар тэргүүтэй УИХ-ын гишүүд мэдээлэл хийж байна. Тэдний мэдээлж буйгаар УИХ-ын даргыг огцруулахын тулд ямар ч хамаагүй бүхий л аргыг хэрэглэж чирч гаргах болно гэдгээ мэдэгдлээ. Өнөөдөр хэн нэгний сүрдүүлгээр, дарамт шахалтаар огцруулж болдоггүй ардчиллын үнэт зарчмыг хамгаалсан гол хууль бол үндсэн хууль юм. Гэтэл үндсэн хуулиа зөрчиж ингэж авиргүй авирлаж, нийгмийг бухимдуулах цаг мөн үү. Утааны асуудал туйлдаа хүрээд байна, ХХААХҮ-ийн сайдаа ч томилохгүй байгаа асуудлыг яах гэж байна хэмээн сэтгүүлчийн асуусан асуултанд УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ хариулахдаа" Нийгмийн энэ асуудлаас илүү бид яг одоо тэмцэх хэрэгтэй, УИХ-ын даргыг буулгах нь чухал байна" хэмээн утаа, нийгмийг туйлдуулж буй асуудлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй юм. Мөн нэр бүхий эдгээр гишүүдийн үзэж буйгаар эмнэлгийн дарга ажлаа өгөөд байхад УИХ-ын дарга яагаад ажлаа өгч болохгүй гэж гэсэн харьцуулалтыг хийж байгаа юм. Гэхдээ үндсэн хуулиндаа Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, АТГ-ын дарга, Ерөнхий шүүгч, Үндсэн хуулийн цэцийн дарга зэрэг төрийн дээд албан тушаалтнуудыг хэн нэгний рекет, дарамт шахалт, улс төрийн бүлэглэлийн шахалтаар ажлаа өгөх хууль байдаггүй болохыг үндсэн хуулиас харж болно.
Гэтэл өнөөдөр нэг намын албан тушаалын зодооноос болж нийт ард иргэдийн амьдрал туйлдаж байна. Утаандаа угаартаж эцэг, эхчүүд үгээ хэлж байна. Шатахуун, долларын ханш, өргөн хэрэглээний барааны өсөлт, гадаад хөрөнгө оруулалт бүгд улс төржилтөөс болж гацалтын байдалтай байна. Энэ бүх сандал ширээний асуудлаа нам дотроо шийдчихэж чадахгүй өнөөдөр УИХ-ын үйл ажиллагаа зогсонги байдалд ороод байна. Энэ их цаг хугацаа алдсан шийдвэрүүд, алдагдсан боломжийг хэн нөхөх вэ, хэн хариуцлага хүлээх вэ!!!!!