М.Энхболд: Засгийн газрын гишүүд орж ирэхгүй байгаагаас УИХ хуралдаж чадахгүй байна.10:00 цагаас хойш хүлээлээ
УИХ-ын чуулган долоо хоног бүрийн Пүрэв, Баасан гарагт хуралддаг. Харин өнгөрсөн долоо хоногт ирц бүрдээгүйгээс чуулган хуралдаж чадаагүй.
Өнөөдөр мөн л ирц бүрдэхгүй байна. УИХ-ын чуулганаар Засгийн газрын гишүүнийг томилох, огцруулах, ЖДҮХСантай холбоотой асуудал, Төрийн албаны шинэчилсэн найруулгын тухай хууль 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан Төрийн албаны зөвлөлийн бүрэлдэхүүнийг томилох зэрэг дөрвөн журам батлах ёстойг УИХ-ын дарга хэллээ.
Ирцийн тухайд УИХ-ын дарга М.Энхболд "Засгийн газрын гишүүд танхимд орж ирэхгүй байгаагаас УИХ хуралдаж чадахгүй байна. 10:00 цагаас хойш хүлээлээ" гээд хуралдаа орж ирээгүй гишүүдийн нэрийг дуудав.
10:56 цагийн байдлаар чуулганы танхимд 32 гишүүн сууж байна.