Ш.Раднаасэд: Ялсан хүний зовлон яг маргаашаас эхэлнэ
УИХ-ын үдээс хойшхи хуралдаан эхэллээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах эсэх асуудлаар гишүүд асуулт асууж, санал авч байна.
ШУУД ҮЗЭХ:
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд: Бид долоо хоногт их ч юм үзэж байна даа. Намууд нь хоорондоо, нам нь дотроо хагаралтай. Өнөөдөр бид уг нь үндсэн хуулийг хэлэлцээд сууж байх ёстой. Ард түмний арьдралыг дээшлүүлэх тухай биш бие биенийхээ муу муухайг дууддаг ийм танхим боллоо. Нийгэмд байгаа болохгүй зүйлийг яаж цэвэрлэх ёстой вэ гэдгийг ярих ёстой. Төрийн гурван өндөрлөгийн гишүүд үндэсний аюулгүй байдлын эсрэг байна уу. Өнөөдөр ямар нэгэн шийдвэр гарах байх. Ялсан хүний зовлон яг маргаашаас эхэлнэ. Намын даргаа, ерөнхий сайдаа эвийг барьж зөв зүйл дээр нэгдэж, санал шүүмжийг сонсож ажиллах ёстой. Нам, улс орон чинь бүхэлдээ хагаралруу яваад орчихож байна. Залуу гишүүдэд уриалахад өөр өөрсдийнхөөрөө төрийг зөв залруулахад өөр зүйл ярих хэрэгтэй. Энэ байдлыг засахгүй бол урьд өмнөх парламенттай, богино настай засгийн газартайгаа л явна.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|