ЧУУЛГАН: Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах эсэх асуудлыг УИХ-аар хэлэлцэж байна
УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх гэж байна. Чуулганы хуралдааныг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан даргалж байгаа юм.
Өнөөдөр 73 гишүүн хуралдаа иржээ. Тэд саналаа хэлж байна.
ШУУД ҮЗЭХ:
УИХ-ын чуулганы өнөөдрийн хурал эхэллээ. Чуулганы хуралдаан Ерөнхий сайдыг огцруулах асуудлаг хэлэлцэж байна. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд өөрийн хүсэлтээр энэ удаагийн чуулганыг удирдахаас татгалзаж УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангаар удирдуулахаар болов.
Нэр бүхий 32 гишүүн Засгийн газрыг огцруулах асуудалд УИХ-ын дарга М.Энхболд ашиг сонирхлын зөрчилтэй тул чуулганыг удирдуулахгүй хэмээн эсэргүүцээд байсан юм.
Ийнхүү УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангаар удирдуулан чуулганы хуралдаан эхэлснээр хэлэлцэх асуудлын дараалалтай холбогдуулан зарим гишүүд үг хэлэв.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|