ЧУУЛГАН: Ёс зүйн дэд хороо хуралдаж дуустал завсарлав
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2018.11.29/ нэгдсэн хуралдаан гишүүдийн 50.7 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дарга С.Бямбацогт санал хэлсэн юм. Тэрбээр "Ёс зүйн дэд хорооны ирц хүрэхгүй байна. Энэ хороо хуралдах шаардлага байгаа. ЖДҮ-ийн зээлтэй холбоотой асуудлаар гишүүдийн ёс зүйн асуудлыг хэлэлцэхийг УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Ж.Батзандан, М.Оюунчимэг нар шаардлага ирүүлсэн. Тэгэхээр ЖДҮ-ийн зээлтэй холбоотой асуудлаар Ёс зүйн дэд хороо хуралдах хэрэгтэй байна. Мөн "Монголд бид үйлдвэрлэв" ТББ-аас Засгийн газрын гишүүн, сайд нар ЖДҮ-ийн зээлтэй нэр холбогдсон асуудлыг хэлэлцэх хүсэлт ирүүлсэн. Ёс зүйн дэд хороо хуралдаж, дуустал чуулганыг завсарлуулж өгөөч" гэлээ.
Иймд УИХ-ын дарга М.Энхболд Ёс зүйн дэд хороо хуралдаж дуустал чуулганы нэгдсэн хуралдааныг хойшлуулав.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|