М.Энхболд: Чуулганы хуралдаанд оролцохгүй байгаа гишүүд төрийн эрхийг хууль бусаар авах оролдлого хийж байгаа юм уу

2018 оны 11 сарын 22

УИХ-ын нэр бүхий 40 орчим гишүүн Их хурлын дарга М.Энхболдыг өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа огцрохыг шаардаж, албан бичиг гардууллаа.

Arslan.mn

Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд, Ж.Батзандан нарын дөрвөн гишүүн энэ талаар мэдээлэл хийж, УИХ-ын дарга М.Энхболдыг огцрох хүртэл чуулганы хуралдаанд оролцохгүйгээ мэдэгдсэн.  

Эдгээр гишүүдийг гарын үсэг бүхий шаардлагаа гардуулсны дараа УИХ-ын дарга М.Энхболд Засгийн газрын гишүүдийн нэрсийг дуудаж, чуулганы хуралдаанд оролцохыг шаардав.

Мөн тэрбээр "Чуулганы хуралдаанд оролцохгүй байгаа гишүүд төрийн эрхийг хууль бусаар авах оролдлого хийж байгаа юм уу. Хууль тогтоох дээд байгууллагыг тараах оролдлогыг ингэж хийж байгаа юм уу. Ингэж таарахгүй. Бүх зүйл хуулийн хүрээнд байх ёстой. Тийм учраас одоо чуулганы хуралдаанаа эхэлнэ. Хурал дээрээ ярих зүйлээ ярина" гэв. 

Ийнхүү товлогдсон цагаасаа хойш гишүүдийн ирц бүрдээгүй шалтгаанаар эхлэлгүй хоёр цаг болсон чуулганы хуралдааныг 39 гишүүний ирцтэйгээр УИХ-ын дарга эхлүүллээ. Ө.Энхтүвшин, Д.Эрдэнэбат, З.Нарантуяа нарын таван гишүүн өглөө ирцэд бүртгэгдсэн ч чуулганы танхимаас гарч явсан. Хуралдаан эхлүүлэхэд гишүүдийн ирц хүрэхгүй байсан учир зарим гишүүний өглөөний ирцээр ийнхүү нэгдсэн чуулганыг эхлүүлсэн юм. 

УИХ-ын чуулган өнөөдөр 16 цагаас үргэлжлэхээр түр завсарлага аваад байна. 

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж: Гэрэл зургийг mpa.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
597461
1 эможи

ичиж амьдраач
2018-11-23 08:44
М. ЭНХБОЛД сайн дураараа суудлаа тавьж өгөх ёстой. ТА МОНГОЛ төрийг доромжилж, ГУТААЖ байна. ЯАСАН сэтгэлтэй хүн гэж суудлаасаа зуурдаг юм бэ? ХУЖУЛИЙН байгууллагад шударга хуульчид ажлах ёстой. М. ЭНХБОЛДыг дэмжиж гүйсэн хуульчид асуудлыг сайн ТУНГААХ ёстой шүү. ХУУЛИЙН байгууллагад шударга хуульчид ажлах ёстой шүү. МАРТАВ
иргэн
2018-11-22 16:20
Миеэ одоо болсон. Энэ улс орон чиний 60 тэрбумын наймааны золиос болж дууслаа. Их хурлаа тараая, тогтолцоогоо өөрчилье, хулгайн замаасаа салж хөгжлийн зам руу оръёоо тэхүү
zochin
2018-11-22 16:16
M.Enchbold chi uter turgen ogchor.
зочин
2018-11-22 15:53
МОНГОЛД ХУУЛЬ БАЙХГҮЙ МИЕЭ ИЙМ БОЛГОСОН ШҮҮ ДЭЭ ,ТӨРИЙН АЛБЫГ ЗАРСАН ЧИНЬ ХУУЛИЙН ДАГУУ ЮУ?,СОНГУУЛИЙН ТООЛЛОГО ЧИНЬ ХУУЛИЙН ДАГУУ ЮУ?,ЧИ ЗАЙЛБАЛ ХУУЛЬ ХЭРЭГЖИЖ ТӨР ЦЭВЭРШИХ ГЭЭД БНА ,ОЙЛГОЛДОО ГУЙЖ БНА
OROOD MUNGUTEI BOLOOROI
2018-11-22 15:45
http://StartWeeklyJob.com/?userid=111182
keyboard_arrow_up