С.Жавхлан: Энэ хулгайчууд хоорондоо зодолдох тусмаа ард түмэнд ашигтай. Би алийг нь ч дэмжихгүй
УИХ-ын гишүүн С.Жавхлангаас сэтгүүлчид байр суурийг нь асуулаа.
Тэрбээр "65 хүнийг ээлжлээд хооллож байна. Одоо гуравдугаар ээлж хоолонд орох гэж байна. Би аль алиныг нь дэмжихгүй.
Шунал ихэдвэл шулам болно гэдэг. Та бүхэн хэн шулам болоод байгааг харж байгаа байх.
Сэтгүүлчид миний байр суурийг асууж орж ирж байна. Би бол энэ хулгайчууд хоорондоо зодолдох тусмаа ард түмэнд ашигтай. Төр цэвэршихэд хэрэгтэй алхам гэж харж байна.
Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хэн ч намайг сонсоогүй. Товчлуур дарах эсэх нь миний бүрэн эрхийн асуудал. Миний байр суурийг сонсож байгаад би бүр гайхаж байна. Та нар намайг биш энэ хулгайчуудаа сайн ажигла. Хоёр тал болсон энэ хүмүүсийг харж байгаа. Би аль ч талд нь орохгүй. Харж л байя. Тэд нар намайг "Яах гэж байна" гээд л тойрч гүйлдээд байна.
Чуулганы танхимд нэг нэгнийхээ товчлуурыг дараад сууж байдаг 10-аадхан хүн байдаг. Миний хараагүй танихгүй хүмүүс байдаг ш дээ. Тэр нэг цагаан юмыг нь авчирч хийгээд л найзынхаа саналыг нь өгөөд байдаг.
Нэгхэн товчлуур дээр юун аймар ач холбогдол өгдөг юм бэ. УИХ-ын гишүүдэд сайн хагаралдаад бай гэж хэлмээр байна.
Надад одоогоор мөнгө амласан юм алга. Тэгвэл би хэлье" гэв.
Эх сурвалж: Гэрэл зургийг mpa.mn
|