УИХ-ын чуулган хуралдаж эхлээгүй байна

2018 оны 11 сарын 22

Arslan.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдан хуваарийн дагуу өнөөдөр 10:00 цагаас эхлэх ёстой. Гэвч гишүүдийн ирц бүрдээгүй учир чуулганы хуралдаан одоо болтол эхлээгүй байна. 

Яг одоогийн байдлаар чуулганы танхимд 36 гишүүн байгаа бөгөөд ирц 48 хувьтай байна. 

МАН-ынхны тухайд Засгийн газрыг огцруулахыг дэмжсэн гишүүд бүгд ирсэн бололтой. Харин 33-ын бүлгийнхэн одоо болтол алга. 

АН-ынхны хувьд чуулганы танхимд Д.Пүрэвдорж,С.Санжмятав нарын гишүүдээс бусад нь байхгүй. З.Нарантуяа, Д.Эрдэнэбат нар өглөө ирцэнд орсон ч чуулганы танхимаас гарч явсан байна.

УИХ-ын дарга өглөө ирцэнд орсон гишүүдийг танхимд орж ирэхгүй бол 11:30 цагт чуулганыг эхлүүллээ гэж мэдэгдлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
597439
0 эможи

keyboard_arrow_up