ТУЙЛШРАЛ: УИХ-ын гишүүн төсөл, хөтөлбөр дэмжих эрхтэй

2018 оны 11 сарын 15

Arslan.mn

ХХААХҮЯ-ны харьяа ЖДҮХС-гаас Засгийн газрын болон УИХ-ын гишүүд өөрийн хамаарал бүхий ААН-үүддээ нэн хөнгөлөлттэй зээл авсан асуудал олны төвд буй. Үүнтэй холбогдуулан АТГ-аас шалгалтын ажлыг эхлүүлж, салбарын сайд нь ажлаа өгөөд байгаа юм. Мөн өчигдөр УИХ-ын дарга М.Энхболд ЖДҮХС-гаас хувийн ААН-дээ зээл авсан Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг ажлаа өгөхийг шаардсан. Зээл авсан УИХ-ын гишүүдээс Ж.Энхбаяр прокуророос түдгэлзүүлэх бичиг ирсэн тохиолдолд хүлээн авна гэдгээ илэрхийлээд байна.

Өчигдөр мэдээллийн зарим хэрэгслээр төслийн сонгон шалгаруулалт зарлагдах үеэр УИХ-ын болон Засгийн газрын гишүүд өөрийн албан бланк дээрээ тухайлсан төслийн зээлүүдийг дэмжиж өгөхийг хүсэн, салбар хариуцсан сайд руу албан бичиг илгээсэн талаар мэдээллүүд цацагдсан. Эдгээр ил болсон албан бичгүүдийг тухайлан харахад зарим буруу ойлголт, туйлшралууд явж байгааг манай сайт онцолж, өөрсдийн өнцгөөс хүргэж байна. 

УИХ-ын гишүүнийхээ эрхийн хүрээнд төсөл, хөтөлбөр дэмжиж өгөхийг хүссэн нь хууль зөрчсөн үйлдэл биш. 

Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Ё.Баатарбилэг, Ж.Мөнхбат нарын албан бланк дээрх цохолтыг харахад тухайн сонгодсон тойргийнхоо сонгогч, бизнес эрхлэгчдийг дэмжиж өгөхийг хүссэн байна. Аль ч тойргийн төлөөлөгч, гишүүнд иргэд хамгийн түрүүнд санал, хүсэлтээ тавьдаг. Өөрөөр хэлбэл иргэд, сонгогчид өөрсдийн дуу хоолой болгож сонгосон гишүүдээрээ дамжуулан жижиг дунд үйлдвэрлэл, бизнес, ахуйн асуудлаа шийдвэрлэж өгнө үү хэмээн санал хүсэлт тавьдаг байна. /Албан бичгээс харна уу/

Arslan.mnArslan.mnArslan.mn

Ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэх үндэслэлтэй баримтууд : 

Доор дурдагдах албан бланкуудыг хараха ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэх, хардах магадлалтай байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Ц.Мөнх-Оргил нарын тухайн үеийн албан тоотыг харахад тодорхой нэр бүхий аж ахуй нэгж, компани, хувь хүнийг зүтгүүлж, дэмжиж өгөхийг хүссэн нь шууд холбоотой биш байсан ч ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн хардах үндэслэлийг бий болгож байна. 

Arslan.mnArslan.mnArslan.mn

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
597152
0 эможи

и иргэн
2018-11-15 12:40
хэт туйлшрах юмаа ард иргэд бид чинь тойргоос гарсан гишүүндээ саналаа өгөхөөс яах юм бэ бидний саналыг аваад цааш нь уламжилах нь зөв шүү дээ төр ард түмний гүүр болж бид саналаа өгсөн шүү дээ
keyboard_arrow_up