Ерөнхий прокурор М.Энх-Амгалан: Хууль зүйн сайд хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтад ямар ч хамаагүй хүн

2018 оны 11 сарын 07

Arslan.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр УИХ-ын гишүүн Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн билээ.

Энэ үеэр  Ерөнхий прокурор М.Энх-Амгалан " Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан хэрэгт холбогдсон бүх хүнийг шалгаж байна. Заримд нь эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан шалгаж байна. Эрхэм гишүүд хуулиа сайн бодох хэрэгтэй, хууль хэрэгжүүлж байгаа хүн рүү дайрах хэрэггүй. Тэгээд ч энэ олон хэргийн мөрдөн шалгах ажиллагааг Хууль зүй, дотоод хэргийн сайд мэдэхгүй, оролцдоггүй юм. Хэрэв Хууль зүй, дотоод хэргийн сайд нь оролцох юм бол өөрөө эрүүгийн хариуцлага хүлээнэ.

УИХ-ын баталж өгсөн хуулиар бүгдийг нь цагдаж хориод байх боломжгүй. УИХ-ын гишүүний ёс зүйн асуудлыг хаа нэгтээ хөндөж ярих эрх үүрэг надад байхгүй.

Би бол үүрэг даалгавараар хөдөлдөг хүн биш. Хуулийн дагуу нөхцөл байдал тогтоогдсон учраас Б.Батзориг гэдэг хүнийг яллагдагчаар татаж, та бүхэнд танилцуулж байна. Та бүхэн энэ хүний эрхийг түдгэлзүүлэх эс түдгэлзүүлэхээ өөрсдөө шийдэх ёстой. Гэхдээ аливаа тохиолдолд шударга ёс гэж байх ёстой.

Би гурав дахь удаагаа асуудал оруулж ирж байна. Эхний хоёр дээр нь та нар татгалзсан хариу өгсөн. Шударга ёс гэдэг чинь энэ танхимаас эхлэх ёстой юм.

Гишүүнийг түдгэлзүүлэхгүйгээр шалгах, жирийн иргэнийг шалгах 2 тэс өөр шүү дээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
597020
4 эможи

keyboard_arrow_up