У.Хүрэлсүх: Шударга ёсыг бий болгож чадахгүй бол би өөрөө ОГЦОРНО

2018 оны 11 сарын 06

Arslan.mn

УИХ-ын ээлжит бус хуралдаан болж, ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг Засгийн газрын гишүүнээс чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцэж байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: " Нэг зүйлийг би хатуу хэлье. Би үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлэхгүй. Би тэгж цаасан мөнгө хэвлэж ард иргэдээ хууран, шатахууны үнийг хүчээр барьж чадахгүй. Харин газрын тос боловсруулах үйлдвэрээ хурдан барих тал дээр ажиллана.

Гишүүд ЖДҮХС-аас зээл авсан явдал бол буруу. Нам болон Ерөнхий сайдын зүгээс ямар нэгэн даалгавар өгөөгүй. Миний зүгээс нэгдүгээрт зээлээ төл, хоёрдугаарт уучлалт гуй гэсэн шаардлага тавьж байгаа. ЖДҮХС-аас мөнгө авсан гишүүдэд ирэх 2020 оны сонгуульд тойрог олдохгүй шүү гэдгийг хэлж байгаа. Зээл авсан үйлдэл нь хууль зөрчсөн эсэхийг хууль хяналтын байгууллага шалгах ёстой. Би тогтоож чадахгүй.

Иргэд өнөөдөр шударга ёсыг л хүсэж байгааг би мэдэрч байна. Тиймээс ч удахгүй энэ ёс зүйн хариуцлагыг хүлээлгэх алхмыг хийх болно. Та бүхэн дэмжиж ажиллаарай. Бүр болохгүй бол эцэст нь би өөрөө огцрох болно. Би ард түмний итгэл найдварын төлөө ажиллана.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
596967
6 эможи

Зочин
2018-11-07 07:06
Шал худлаа нөхөр өөрөа яаж баяжсанаа тайлбарлаад огцор
Зочин
2018-11-07 03:25
Hooson tolgoitoi hun hooson l bdag yum bn erthen ogtsorch ulsaa avar
өа
2018-11-06 18:26
Уул нь иймэрхүү үгийг ЕС болохдоо л хэлж байсансан. Яасан ч худлаа сүржигнэж ханадаггүй юм бэ дээ.
Баатархүү
2018-11-06 16:56
Үнэн шүү ам доллар зогсохгүй,Мөнгө хэвэлэхээ болиёо
Баатархүү
2018-11-06 16:56
Үнэн шүү ам доллар зогсохгүй,Мөнгө хэвэлэхээ болиёо
Цэндээ
2018-11-06 16:54
Цаасан мөнгө хэвлэхээ зогсоогоочээ ,болхоо байлаа шүү ,Дайн болоно
Цэндээ
2018-11-06 16:54
Цаасан мөнгө хэвлэхээ зогсоогоочээ ,болхоо байлаа шүү ,Дайн болоно
зочин
2018-11-06 16:40
Бензиний үнийг барихгүй юм бол тэдэнд Засгаас өгсөн олон тэрбум мөнгөө буцааж аваад жолооч нарт тараагаад өгчөөсэй
Bayaraa
2018-11-06 14:13
Zov shuu. Ter zeel avsan gishuud ogtsoroh ch bagadana.
Sanaa
2018-11-06 13:55
Zasgiin gazriig mini bitgii unagaarai geed zovhon gishuuded olgohoor tosovloson zeel. XXAAXY yamniihan hurtel ene ardad zoriulsan geel geed yrij bsan. Tegeheer zugeer l hahuuliin mongo. EC ni hurtel ogtsrood shalguulah heregtei. Hereg huuchirdaggui 14 say $-r casino togloson EC gishuun Javkhlan nariig shalgah l ystoi notolgoo barimt ni ch bdag l yum bilee
keyboard_arrow_up