ЧУУЛГАН: 2019 ОНЫ ТӨСВИЙН ЭЦСИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙЖ БАЙНА

2018 оны 11 сарын 02

Arslan.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2018.11.02/ хуралдаан эхэллээ. Ардчилсан нам чуулганы хуралдаанд оролцохгүй байгаа.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү “ЖДҮХС-ийн асуудлаа цэгцлэхгүйгээр төсвөө батлаад явах нь зөв үү. Захиргааны хэргийн хуульд өөрчлөлт оруулахдаа МАН дангаараа хэлэлцэх нь бас зөв үү. Ардчилсан нам байхгүй байхад ийм хууль батлах нь зохимжгүй учраас хэлэлцэх асуудлаас хасч өгнө үү” гэсэн горимын санал гаргасан юм. Харин үүнд УИХ-ын дарга М.Энхболд “2019 оны төсвийг арваннэгдүгээр сарын 15-аас өмнө батлахаас өөр арга байхгүй учраас өнөөдөр хэлэлцэнэ. Ардчилсан намын бүлгийг чуулганы хуралдаанд оролцох ёстой гэсэн бичгийг хүргүүлсэн байгаа” гэсэн юм.

Мөн Захиргааны ерөнхий хуулийн төслийг УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн горимын саналаар санал хурааж, нийт гишүүдийн олонх дэмжээгүй учраас энэ хуулийн төслийг хэлэлцүүлэхээр болсон юм. Ингээд чуулганы хуралдаанаар 2019 оны төсвийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн байнгын хорооны дүгнэлтийг Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн танилцуулсан юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт, саналаа илэрхийллээ. Тухайлбал,

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн “Хуулийн төслүүдийг ерөнхийд нь дэмжиж байгаа. Цаашид малчид, хувиараа даатгал төлөгчдийн асуудлаар хэд хэдэн заалт оруулж ирэх шаардлагатай байна. Тэтгэвэр тогтоох хугацааг 2020 оноос хэрэгжүүлэхээр тусгасан ч шимтгэл төлөх хугацааг нь наашлуулах боломж бий юу. Мөн шимтгэл төлөх хугацаа нь маш бага байна. Тэтгэвэр тогтоолгох гэж байгаа иргэн хүний хувьд их бага байгаа учраас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ бага байна. Мөн нийгмийн даатгалын шимтгэлийг 20 жил төлөөгүй хүнд хамааралтай гэдгийг хуульд тодотгох шаардлагатай байна. Тиймээс энэ хуулийн өөрчлөлтийг ойрын хугацаанд Засгийн газар оруулж ирэх шаардлагатай” гэсэн асуултад УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн “Энэ саналыг байнгын хорооны хуралдаанд маш олон ярьсан. Засгийн газар ОУВС-тай хөтөлбөр хэрэгжүүлж байгаа учраас ярилцаж, тохиролцож байж оруулж ирэх болов уу гэж бодож байна гэсэн хариултыг өглөө.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596833
0 эможи

keyboard_arrow_up