ЧУУЛГАН: Амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эдийг нэвтрүүлэх хорио цээрийн тухай хэлэлцлээ

2018 оны 11 сарын 01

Arslan.mn

Өнөөдөр /2018.11.01/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслийг Засгийн газраас 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр өргөн мэдүүлжээ.
Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн БОХХААБХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг танилцуулав. Байнгын хорооноос хуулийн төсөлд ажлын хэсэг байгуулах шаардлагагүй гэж үзсэн байна.

Байнгын хороо 2018 оны 10 сарын 30-ны хуралдаанаараа хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, саналын томъёолол тус бүрээр санал хурааж, бэлтгэсэн байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Б.Энх-Амгалан нар асуулт асууж, хариулт авлаа.

Үүний дараа байнгын хорооноос гаргасан саналын томъёоллуудаар санал хураалт явуулсны дараа эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр БОХХААБХ-нд шилжүүлэв.

Эх сурвалж: vip76.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596794
0 эможи

keyboard_arrow_up