ЖДҮДС-аас зээл авсан УИХ-ын гишүүдийг 2020 онд нэр дэвшихийг ХОРИГЛОЁ

2018 оны 11 сарын 01

Arslan.mn

Хэдэн өдөр ЖДҮДС-аас зээл авч өөрийн хамаарал бүхий компаниудаа санхүүжүүлсэн гэх асуудлаар гишүүд болоод дарга, сайд нарыг “нүдэж” байна. Тэд ч баалуулах балбуулах юмаа хийсэн улс гэх.
Энэ асуудалд Ерөнхий сайд анхаарч эхлэв. Бас болоогүй Сангийн яамнаас шалгалт оруулахаар болсон билээ. Мөн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих талаар ч өнөөдөр Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос ч мэдээлэл хийсэн билээ.
УИХ-ын гишүүд Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн зээлийг өөрсдөдөө авсан гэх асуудлаар Сангийн яамнаас шалгалт оруулсан гэдгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх бүлгийн хуралдаанд мэдээлэл өгөхдөө хэлсэн. Шалгалтын дүн гарсны дараа сайдын зөвлөлөөр хэлэлцүүлж, Засгийн газарт танилцуулах юм байна. Хэрэв хууль зөрчсөн үйлдэл нь нотлогдвол хууль хяналтын байгууллагад шалгуулах хүртэл арга хэмжээ авна. Цаашдаа “ийм бусармаг үйлдэлтэй эвлэрэхгүй” гэдэг байр суурийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх илэрхийлсэн.
Яг үнэндээ жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилготой ЖДҮДС-д яг хэчнээн тэрбум төгрөг эргэлддэг талаар тодорхой тайлан мэдээлэл алга.
Энэ сан 2009 онд шинэчлэн зохион байгуулагдсан бөгөөд ХХААХҮ-ийн сайдын шууд удирдлага хяналт дор байдаг. Засаглал нь бүрэн улс төрөөс хараат, тайлан мэдээ нь ил тод биш байгууллага гэсэн шүүмжлэлийг бизнес эрхлэгчид хэлж байна.
Тус санд нийт 330 гаруй тэрбум төгрөг эргэлдэж буй гэдэг боловч санхүү, үйл ажиллагааны тайлан тодорхойгүй, эргэн төлөлт, чанаргүй зээл, ашиг алдагдлын мэдээлэл нь бүрхэг байна.
Бүрэн бус мэдээллээр 2006-2012 онд 390 тэрбум төгрөг улсын төсвөөс, 2014 онд 100 тэрбум төгрөг, 2015 онд 70 тэрбумыг Хөгжлийн банкнаас, 2016 онд 56,7 тэрбум, 2017 онд 50,6 тэрбум, 2018 онд 60 тэрбум төгрөг улсын төсвөөс ЖДҮДС-д тус тус олгож байжээ.
Албан бус эх сурвалжийн мэдээлснээр  УИХ-ын гишүүдийн 80 хувь нь ЖДҮХС-гаас мөнгө авдаг аж. Ямартай ч зорилтот бүлэгт чиглэгдсэн зээлийн мөнгөнөөс хүртсэн “томчууд” зоригтойгоор буцаан өгөхгүй нь тодорхой.  ЖДҮХСангийн мөнгө хэчнээн гишүүдийн гараар орсон талаар тодорхой баримт ч алга. Тиймээс цаашид  ЖДҮДС-аас зээл авсан УИХ-ын гишүүдийг 2020 онд нэр дэвшихийг нь хориглох хэрэгтэй юм биш үү.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
1
596784
5 эможи

Зочин
2018-11-04 08:34
Зээлээ эргүүлэн төлж улс орноо өрнөөс гарга
ичиж амьдраач
2018-11-02 08:56
СОНГОГЧ та МАН АН ын эсрэг саналаа өгөхөд асуудал шийдэгдэнэ
Саран
2018-11-02 00:03
Зѳв шүү. Дэмжиж байна.
Зочин
2018-11-01 16:19
маш зөв хэрэгжиж чадвал?????? монголчууд гүрийвэл хэцүүдээ?????????????????? хар шуналын хулгайчууд
keyboard_arrow_up