ЧУУЛГАН: Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэлийн анхны хэлэлцүүлгийг хийж байна

2018 оны 11 сарын 01

Arslan.mn

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэлийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Хуулийн төслийг Монголбанкнаас 2018 09 сарын 25-нд өргөн мэдүүлсэн бөгөөд УИХ-ын нэгдсэн чуулганы хэлэлцүүлэгт бэлтгэх Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөр ажиллаж байна.
Анхны хэлэлцүүлгийг хийсэн Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцууллаа.

Ажлын хэсэг 2, дэд ажлын хэсэг 3 удаа хуралдахдаа Монголбанк, Сангийн яам төсөл дэх бодлогын талаарх төсөөлөл, эрсдлийг хэрхэн тооцсон талаар болон бодлогын бусад баримт бичигтэй уялдуулсан эсэхтэй танилцсан байна. Мөн УИХ-ын гишүүд, холбогдох бусад байгууллагаас ирүүлсэн саналуудтай нэгбүрчлэн танилцаж, зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг нэгтгэжээ.

Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж  байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596782
0 эможи

keyboard_arrow_up