Инфографик: Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн танилцуулга

2018 оны 10 сарын 31

Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы хугацаанд баталсан хууль тогтоомжуудын талаар бэлтгэсэн инфографикуудыг Та бүхэнд цувралаар хүргэж байна. Энэ удаа Улаанбаатар хотын хатуу хог хаягдлыг боловсруулах байгууламжийг шинэчлэх төслийн зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн инфографик болон танилцуулгыг толилуулж байна.

ЗЭЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭР СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА

Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн Улаанбаатар хотын хатуу хог хаягдлыг боловсруулах байгууламжийг шинэчлэх төслийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталлаа.

Зээлийн хэлэлцээрийн хүрээнд барилга болон барилга нураалтын хатуу хог хаягдлыг зөв зохистойгоор булж устгах, дахин боловсруулах шийдлүүдийг нэвтрүүлэх, түүнчлэн хатуу хог хаягдлын салбарт нэгдсэн тариф, удирдлагын зохицуулалтыг бий болгоход чиглэсэн “Улаанбаатар хотын хатуу хог хаягдлыг боловсруулах байгууламжийг шинэчлэх төсөл”-ийн үйл ажиллагааг санхүүжүүлнэ.

Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас төслийг хэрэгжүүлэхэд 4.5 сая еврогийн буцалтгүй тусламж, 9.7 сая ам.долларын зээлийн хөрөнгийг Монгол Улсын Засгийн газарт олгоно. Зээлийг 15 жилийн хугацаатай авч байгаа бөгөөд эхний 3 жил үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөнө. Зээлийн жилийн хүү LIBOR+1% бөгөөд энэ нь нэн хөнгөлттэй зээлийн ангилалд хамаарч байна.

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗАР

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596718
0 эможи

keyboard_arrow_up