Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох хуулийн төслийн ажлын хэсэг хуралдана

2018 оны 10 сарын 30

Arslan.mn

Хууль, тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий УИХ-ын хоёр ажлын хэсэг өнөөдөр Төрийн ордонд хуралдана.

Тухайлбал, 10.00 цагт “Г” танхимд Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг хуралдах юм.

Харин үдээс хойш буюу Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсэг “В” танхимд хуралдахаар товлосон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596662
0 эможи

keyboard_arrow_up