ЧУУЛГАН: ХБНГУ-ын Засгийн газраас 19.5 сая еврогийн тусламж үзүүлнэ

2018 оны 10 сарын 26

Arslan.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хооронд байгуулсан “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь-II төсөл”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөлийг соёрхон батлав.

“Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь төсөл”-ийн I шатыг 2015-2020 онд хэрэгжиж байгаа юм. Төслийн эхний шатанд Тусгай хамгаалалттай газар нутгийн байгаль хамгаалагчдыг өвөл, зуны дүрэмт хувцас, судалгааны багаж хэрэгслээр хангах, өндөр хурдны шилэн кабелийн интернетийн сүлжээнд холбох, гал түймрийн багаж хэрэгслээр тоноглогдсон бага оврын ачааны автомашин нийлүүлэх, ой, бэлчээр, биологийн олон янз байдлын суурь судалгааны ажлууд, менежментийн болон аялал жуулчлалын, орчны бүсийн төлөвлөгөө боловсруулах зэрэг ажлууд гүйцэтгэжээ. Мөн Тусгай хамгаалалтай газар нутгийн хамгаалалтын захиргаанд бартаат замын 16 машин, 64 мотоцикл нийлүүлсэн байна.

Төслийн хоёрдугаар шатыг ХБНГУ-ын Засгийн газрын 19.5 сая еврогийн санхүүгийн тусламжаар хэрэгжүүлэх аж. Энэ хүрээнд Монгол орны баруун болон баруун өмнөд бүс нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийг төсөлд шинээр хамруулан, I шатанд хэрэгжүүлсэн үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөснийг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат танилцууллаа.

Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 79.7 хувь дэмжиж, батлав.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596548
0 эможи

keyboard_arrow_up