ЧУУЛГАН: Малчин, ээжүүдийн тэтгэвэр тогтоолгохыг 10 сараас хэрэгжүүлэх ёстой

2018 оны 10 сарын 25

Arslan.mn

Өнөөдөр /2018.10.25/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газраас 09 дүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Улсын Их Хурлын 2017 оны 29 дүгээр тогтоолын зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай”, “Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэлсэн юм.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:
“300 гаруй мянган малчин, Монголын бүх ээжүүд, эмэгтэйчүүд энэ хуулийг 2019 оны 1-р сарын 1-ээс хэрэгжээсэй гэж хүлээж байна. Гэвч эдийн засаг хүнд байна, ОУВС-ийн шахалтаар хойшилж байна. Бид энэ асуудлаа эргэн харах хэрэгтэй. Бид уг нь уламжлалт мал аж ахуйг авч яваа малчдынхаа нийгмийн хамгааллыг яаралтай анхаарах хэрэгтэй. Өмнө нь хэлж байсанчлан  2019 оноос малчдын нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлээд эхэлбэл 2020 он гэхэд 27 тэрбум төгрөг төвлөрнө гэж сангийн яамнаас тооцоолол хэлж байсан. Тэгвэл ядаж 10 сараас эхлээд тэтгэвэрт гарахыг нь зөвшөөрөх боломжтой гэж харж байна. ”хэмээлээ.

Түүнийг санал хэлсний дараа санал хураалт явагдсан юм. Дээрх хуулиар мөн 2019 оны 1-р сарын 1-ээс хэрэгжих төрүүлсэн хүүхдийнхээ тоогоор улсад ажилласан жилийг тооцож тэтгэвэр олгох тухай байсан. Энэ хугацааг 2020 оны 1-р сарын 1 болгож хйошлуулж байгааг гишүүн Ж.Мөнхбат мөн эсэргүүцэж байгаа бөгөөд хугацааг өмнөх хэвээр нь үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа хэлсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596493
0 эможи

keyboard_arrow_up