ЧУУЛГАН: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

2018 оны 10 сарын 25

Arslan.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10.05 цагт 50.7 хувийн ирцтэй эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд хэлэцэх асуудлын жагсаалтыг танилцуулав.

УИХ-ын дарга М.Энхболд, “Өчигдөр буюу энэ сарын 24-нд Өргөдлийн байнгын хороо хуралдаж, гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх тогтоол баталсан. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл ирэх оны төсвийн талаар зөвлөмж гаргаагүй” хэмээгээд ирэх төсвийн хэлэлцүүлгийг хойшлуулах талаар Л.Болд гишүүний гаргасан горимын саналаар санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжсэнгүй.

Ийнхүү чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 12 дугаар дүгнэлтийг хэлэлцэж эхэллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596445
0 эможи

keyboard_arrow_up