ЧУУЛГАН: Ирэх оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийнэ

2018 оны 10 сарын 25

Arslan.mn

УИХ-ын чуулганы пүрэв, баасан гарагийн хуралдаанаар нийт 20 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Монгол Улсын 2019 оны төсвийн төсөл болон түүнтэй хамт өргөн мэдүүлсэн 10 гаруй хууль, тогтоолын төсөл багтжээ.

“Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн Засгийн газар хоорондын хэлэлцээр”,  “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, БНКазУ хоорондын гэрээ” болон ХБНГУ-тай хамтран хэрэгжүүлжэх хоёр төслийн санхүүгийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэх юм.

Түүнчлэн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай, Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл,  “Төрийн аудитын талаар төрөөс баримтлах бодлого” батлах тухай, “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг хэлэлцэх аж.

Харин хуралдааны төгсгөлд Б.Болорчулуун гишүүнээс Төрөөс дээд боловсролын салбарт баримтлах бодлогын талаар БСШУС-ын сайдад тавьсан асуулгын хариуг сонсоно.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596430
0 эможи

keyboard_arrow_up