ЧУУЛГАН: Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгохын тулд нэмж 13 тэрбум төгрөг шаардлагатай

2018 оны 10 сарын 19

Arslan.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2018.10.19/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар энэ сарын 5-нд С.Бямбацогт нарын 11 гишүүний өргөн барьсан Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж эхэллээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна. Тухайлбал,  УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир "Өмнө хүүхдийн мөнгийг 100 хувь олгож байхад хэдэн хувь нь авч байгаагүй юм бэ" гэв.

Харин хариуд нь хууль санаачлагч, УИХ-ын гишүүн С.Бямбацогт "Хүүхдийн мөнгийг олгож байгаа нь халамж гэхээсээ илүү хүн амаа өсгөх бодлого. МАН мөрийн хөтөлбөртөө хүүхэд бүрт мөнгө олгоно гэж тусгасан. Хүүхдийн мөнгө авах ёстой хэсэгтээ хүрэхгүй байна. Өрхийн амьжиргааны судалгаа бодитой биш байна. Тиймээс энэ хуулийг санаачилсан. Нийт хүүхдийн 85 орчим хувь нь мөнгөө авах боломжтой. Ингэхийн тулд нэмж 13 тэрбум төгрөг шаардлагатай гэх тооцоо гарсан" хэмээн хариуллаа.

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596227
0 эможи

keyboard_arrow_up