ЧУУЛГАН: Нийгмийн халамжийн тэтгэврийг ирэх оноос нэмэгдүүлнэ гэв

2018 оны 10 сарын 19

Arslan.mn

Баасан гаригийн чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн чуулганы хуралдаанаар Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны  хэлэлцүүлгийг хийж гишүүдийн олонх нь дэмжлээ.

Энэ үеэр ХӨДӨЛМӨР НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД С.ЧИНЗОРИГ "Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн багц хуулиудыг өөрчлөх асуудал хийгдэж байгаа. Амжвал энэ намрын чуулганаар УИХ-аар оруулна. Нийгмийн даатгалын алдагдлыг бууруулах хамрах хүрээг нэмэгдүүлэх, тэтгэвэр тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх  зэрэгтэй холбоотой тулгамдсан асуудал олон бий.  2019 оны төсөвт 119.5 тэрбум төгрөг тусгагдсан. Энэ хөрөнгөдөө багтааж ирэх оны хоёрдугаар сарын 1-нээс эхлэн нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлнэ гэж тооцож байгаа. Халамжийн тэтгэврийн хэмжээ амьжиргааны доод түвшнээс доогуур  тогтоогддог. Тийм учраас халамжийн тэтгэврийг ирэх оны нэгдүгээр сараас амьжиргааны доод түвшинд хүргэж нэмэгдүүлэхээр нийтдээ төсөвт 22 тэрбум төгрөг тусгагдсан. Тэтгэврийн хэмжээ бага байгаа гэдэгтэй би санал нийлж байна. Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэврийн дундаж  хэмжээ 330 мянган төгрөг байна. Нийт тэтгэвэр авагчдын дийлэнх нь бага тэтгэвэр авч байгаа. Тийм учраас доод тэтгэврийг нэмэгдүүлэх ёстой гэдэгтэй санал нийлдэг. Гэхдээ нөгөө  талаасаа доод тэтгэврийн хэмжээг огцом нэмээгдүүлэх нь сөрөг хоёр талтай. Хөрөнгө санхүүгийн эх үүсвэр маш их хэмжээгээр шаардагдана." хэмээлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596208
0 эможи

keyboard_arrow_up