2019 оны Мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг хэлэлцэхийг УИХ дэмжив

2018 оны 10 сарын 19

Arslan.mn

2019 онд Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэхийг УИХ дэмжлээ. Ирэх онд Төв банк эдийн засгийн тогтвортой байдлыг хангахын тулд улсын секторын өрийн дарамтыг бууруулах, гадаад төлбөрийн чадварыг сайжруулах бодлогоо үргэлжлүүлэх талаар төсөлд тусгасан байна.

Мөн инфляцыг найман хувьд, дунд хугацаанд зургаан хувьд тогтворжуулах бодлого барина, гадаад валютын албан нөөцийн хэмжээг Төрийн эрх бүхий байгууллагуудтай хамтран үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд заасан хэмжээнд хүргэхээр зорих юм байна. Төлбөрийн тэнцлийн алдагдал сүүлийн саруудад өсөж, 400 орчим сая ам.доллар болоод байгаа юм. "Ирэх онд гадаад худалдааны бодлогод анхаарах, төлбөрийн тэнцлийг сайжруулах, шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлд Засгийн газартай хамтран ажиллана" гэж Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан мэдээллээ.

2019 онд Мөнгөний бодлого хэрэгжүүлэхэд дотоодоос илүү гадаад тодорхойгүй байдал эрсдэл болж байгааг Төв банк мэдээлсэн юм. Худалдааны дайн, зарим улс орнуудад тавьсан эдийн засгийн хориг арга хэмжээтэй холбоотойгоор зах зээлийн хүү өсөж байгаа нь хөгжиж байгаа эдийн засагт чиглэсэн валютын урсгал татрахад нөлөөлж байгаа юм байна. Өнгөрсөн хугацаанд 142 орны валют ам.долларын эсрэг суларсан юм. Төгрөгийн ханш сүүлийн гурван сард ам.долларын эсрэг 5.7 хувиар суларч, одоо тогтворжоод байгааг Төв банк мэдээлж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596202
0 эможи

keyboard_arrow_up