Чуулган: Соёлын өвийг сэргээхэд ирэх оны төсөвт гуравхан сая төгрөг тавьжээ

2018 оны 10 сарын 18

Arslan.mn

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, УИХ-ын тогтоолын төслүүд /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг: Соёлын салбар Монгол Улсын хувьд элгээрээ хэвтэх нь ээ. Зэргэлдээ хөрш улсад хаяанд болж байгаа наадамд л бид зардал мөнгөгүйгээс болж бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож чадахгүй байна. Манайх өв соёлоо хадгалъя гэдэг хэр нь үүний эсрэг ажил хийж чадахгүй байна. Манай улс ЮНЕСКО-д 14 өв соёлоо бүртгүүлсэн байдаг. Гэтэл танайх энэ чиглэлийн ажлаа хангалттай түвшинд хийж чадахгүй байгаа талаар сануулга өгч байна.

Ийм байхад соёлын өвийг сэргээхэд ирэх оны төсөвт гуравхан сая төгрөг тавьсан байна. Орон нутгийн чанартай музейн барилгууд Говь-Алтай, Өмнөговь, Дундговь зэрэг 12 аймгийн музейн барилга ашиглах боломжгүй гэх мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт гарсан. Үндэсний номын сангийн барилга, Байгалийн түүхийн музейн барилгад Сангийн сайд анхаарал тавьж, яриад байгааг ойлгож байна. Орон тоо, цалин, тооцоог ерөөсөө ярихгүй байна. Соёлын үндэсний төвийн барилга баригдсан ч дулаан, халуун усны шугамгүй, орон тоо, цалин байхгүй. Соёлын асуудал хариуцсан яам хэр нь дөрөвхөн мэргэжилтэнтэй байх жишээтэй. Ер нь соёлын салбарыг Засгийн газарт ямар санхүүжилт бодлогоор авч явахаар төсөвлөсөн юм бэ.

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа: Соёл урлагийн бодлогыг Монгол Улсын төр тухайн цаг үетэйгээ уялдуулаад дэмжээд явж ирсэн. Бодлого гараад ирдэг, эрхзүйн орчноо сайжруулаад явдаг ч төр засгийн эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой. Үе шаттайгаар шийдээд явахад үнэхээр чамлалттай байдаг нь үнэн. 2019 оны төсөвт өмнөх жилийн төсвөөс багасгаагүй төвшинд бид саналаа өгсөн. Мөрийн хөтөлбөрт тусгасан сургууль, цэцэрлэгийн асуудал томоохон байр суурь эзэлсэн учраас соёлын асуудалтай холбоотой ажлыг цаг хугацааны графикийн хувьд хойшлуулаад явбал ямар вэ гэдэг санал Сангийн яамнаас гаргасан.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Мөнхцэцэг гишүүнтэй энэ асуудлаар олон удаа ярилцаж байсан. Түүх, соёл, музей аялал жуулчлалтай салшгүй холбоотой. Байгалийн түүхийн музейн газар асуудалтай байгаа гэж яригддаг. Хөрөнгө оруулалт хийж ч болдоггүй яаж ч болдоггүй. Австрийнхан ирээд Монгол Улсын Дуурийн театрыг барууных шиг болгоод өөрчлөөд өгье гэж ярьж байгаа. Ажлын хэсэг дээр яригдаад явах байх. Зарим нь зээл тусламжаар хэрэгжээд явах нь зөв болов уу. Энэ чиглэлээр цаашид анхаараад ажиллана. Хэдэн музейгээ сайхан цэгцлээд авмаар байна. Соёлын салбар өөрсдөө мөнгө олох боломжтой. Олсон мөнгөөрөө салбараа хөгжүүлээд явмаар байна. Бүх зүйлийг төсвөөс хуваарилаад явахад хүнд. Музейд Монгол Улсын түүхтэй холбоотой олон сайхан үзмэр бий. Үүнийгээ зах зээлийн хэлбэрээр ашиглаад явах бүрэн боломж байгаа. Тодорхой хэлбэл, зах зээлийн нүдээр хараад чиглүүлж явмаар байна. Тэгэхгүйгээр төсөв хараад суух нь нэг талаар учир дутагдалтай. Бусад сайн туршлагыг нэвтрүүлэх шаардлагатай юм байна. Энэ чиглэлээр тодорхой арга хэмжээ авч явах зайлшгүй шаардлагатай” гэх хариулт өглөө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596175
0 эможи

keyboard_arrow_up