Хүүхдийн мөнгийг авах хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгохыг дэмжлээ
УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар С.Бямбацогт тэргүүтэй гишүүдийн өргөн барьсан Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийн хэлэлцлээ. Засгийн газар ирэх оны төсвийн төслийг оруулж ирэхдээ нийт хүүхдийн 80 хувьд нь хүүхдийн мөнгө олгохоор тооцсон юм. Өөрөөр хэлбэл, хүүхдийн мөнгөний олголтыг 20 хувиар нэмэгдүүлэх санал гаргасан гэсэн үг. Одоо нийт хүүхдийн 60 хувьд сар бүр 20 мянган төгрөг олгож байгаа юм. Харин С.Бямбацогт нарын гишүүдийн санаачилсан тогтоолын төсөл нь хувь заахгүйгээр хүүхдийн мөнгө авар хүсэлт гаргасан хүүхэд бүрт сар бүр 20 мянгын төгрөг олгох агуулгатай. Уг тогтоолын төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.