ЧУУЛГАН: Монгол Улс 84,4 сая толгой малтай болсон

2018 оны 10 сарын 12

Arslan.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2018.10.12/ хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Хуулийн төслийн талаар гишүүд байр сууриа илэрхийлэв.

Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг "Сүүлийн жилүүдэд төр засгийн бодлого олон малтай болоход чиглэж байсан. Монгол мал 66,2 сая толгойд хүрсэн. Энэ жил 18 сая толгой төл хүлээж авсан. Энэ өвөл 84,4 сая толгой мал өвөлжиж байна. Тэгэхээр бид нэмүүн өртөг шингээж экспортлохын тулд  энэ хуулийг боловсруулсан. Монгол Улс 168 мянган малчин өрх, 350 мянган малчинтай. Энэ жил 15 сая толгой мал эдийн засгийн эргэлтэд оруулах төлөвлөгөөтэй байна. Цаашид энэ тоог нэмэх шаардлага байгаа. Үнэхээр бид малын тоонд биш чанарт анхаарах цаг болсон. Үүний тулд л дээрх хуулийг боловсруулаад байгаа юм." хэмээлээ.

УИХ-ын чуулган үргэлжилж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595910
0 эможи

keyboard_arrow_up