Сурагчдын үдийн цайг үдийн хоол болгох хуулийн төслийг дэмжлээ

2018 оны 10 сарын 11

Arslan.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Уг хуулийн төслийн агуулга нь үдийн цайг, үдийн хоол болгох агуулгатай юм. Одоо ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн нэг сурагчийн үдийн цайнд 600 төгрөг зарцуулдаг. Гэвч энэ мөнгө бүгд үдийн цай болж хүүхүүдэд очдоггүй байна. Учир нь, сургуулиуд үдийн цайныхаа үйлдвэрлэлд төсвийнхөө нэг хэсгийг нь зарцуулдаг ажээ. Харин одоо уг хууль батлагдсанаар энэ мөнгийг бүхэлд нь хүүхдийн хоолонд зарцуулах юм байна. Улмаар чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь энэхүү хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэн дэмжиж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүллээ. 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595877
0 эможи

keyboard_arrow_up