Сурагчдын үдийн цайг үдийн хоол болгох хуулийн төслийг хэлэлцэж байна

2018 оны 10 сарын 11

Сурагчдын үдийн цайг үдийн хоол болгох хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Уг хуулийн төслийн агуулга нь үдийн цайг, үдийн хоол болгох агуулгатай юм. Одоо ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн нэг сурагчийн үдийн цайнд 600 төгрөг зарцуулдаг. Гэвч энэ мөнгө бүгд үдийн цай болж хүүхүүдэд очдоггүй байна. Учир нь, сургуулиуд үдийн цайныхаа үйлдвэрлэлд төсвийнхөө нэг хэсгийг нь зарцуулдаг ажээ. Харин одоо уг хууль батлагдсанаар энэ мөнгийг бүхэлд нь хүүхдийн хоолонд зарцуулах юм байна. Харин сургуулиудыг гал тогоотой болгож тохижуулах, мэргэжлийн тогоочтой болгох зэргийн төсөв нь тусдаа байх аж. Төсөв санхүүгийн хувьд хүндрэлтэй байгаа учраас ерөнхий боловсролын сургуулиудыг үе шаттайгаар тохижуулж бэлтгэх нь зөв гэдгийг хууль санаачлагчдын нэг Ц.Мөнх-Оргил гишүүн хэлж байлаа. Сурагчид үдийн цайнаасаа өдрийнхөө илчлэгийн 10 хувийг авдаг байна. Цаашдаа үдийн хоол өгдөг болсноор 30-35 хувийн илчлэг авдаг болно гэж үзжээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, саналаа хэлж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595872
0 эможи

keyboard_arrow_up