ЧУУЛГАН: ЗТХ-ийн сайдаар Я.Содбаатарыг томилох асуудлыг УИХ хэлэлцэж байна
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар 2019 оны төсвийг хэлэлцэж байх үеэр УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авах санал гаргалаа. Ингэснээр ирэх оны төсвийн асуудлаар 5 хоногийн завсарлага тус бүлэгт өглөө.
Харин одоо Засгийн газрын гишүүнийг томилох тухай буюу Зам тээврийн хөгжлийн сайдаар УИХ-ын гишүүн Я.Содбаатарыг томилох эсэхийг хэлэлцэж байна.
Тус яамны сайдаар ажиллаж байсан Ж.Бат-Эрдэнэ Зам, тээврийн хөгжлийн яаманд болсон хэрэгтэй холбогдуулан улстөрийн хариуцлага хүлээж, үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн юм.
МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж Я.Содбаатарыг Зам тээврийн хөгжлийн сайдад нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн билээ.
Сайдад нэр дэвшигч УИХ-ын гишүүн Янгугийн Содбаатарын товч танилцуулга:
1992 онд Өвөрхангай аймгийн Хархорин сумын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль
1997 онд Улаанбаатар их сургууль Физикч-инженер мэргэжлээр
2004 онд Удирдлагын академи тус тус төгссөн.
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
1997-1999 онд ШУА-ийн харъяа Дулааны техник, үйлдвэрийн экологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан
1999-2005 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбоонд нарийн бичгийн дарга, ерөнхий нарийн бичгийн дарга
2005-2006 онд Үйлдвэр худалдааны сайдын зөвлөх
2006-2008 онд Үйлдвэр худалдааны дэд сайд
2009-2010 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга, дарга
2010-2012 онд Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга
2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр томилогдон ажиллаж байна.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|