ЧУУЛГАН: Ирэх оны төсвийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ

2018 оны 10 сарын 05

Arslan.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар  Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ.

Өчигдөр буюу 10 дугаар сарын 04-ны чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх ирэх оны төсвийн төслийг танилцуулж, гишүүдийн сонирхсон асуултад хариулсан. Харин өнөөдөр гишүүдийн зүгээс ирэх оны төсвийг амжилттай хэрэгжүүлэхэд анхаарах зүйлсийн талаар саналаа хэллээ.

Тухайлбал, 2018 онд 8 аймаг улсын төсвөөс татаас авч байгаа юм. Цаашдаа аймгуудыг улсын төсвөөс татаас авдаггүй, өөрсдөө бие даан төсөв бүрдүүлдэг, болоход анхаарах хэрэгтэй хэмээн Б.Баттөмөр гишүүн онцлов. Аялал жуулчлал, уул уурхай хөгжүүлэх боломжтой, өөрсдөө тодохой хэмжээний хөрөнгө бүрдүүлэх бололцоотой аймгууд татаас аваад байж болохгүй гэлээ.

Түүнчлэн Б.Наранхүү гишүүн ОХУ болон БНХАУ жилд 400 тэрбум ам.долларыг гадаад худалдаанд зарцуулж буйг дурьдаад энэ мөнгийг эх орондоо татах, экспортын бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэхэд анхаарах ёстой хэмээв.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, “Төр хамгийн том ажил олгогч. Монгол Улсад ажил эрхэлж буй 5 хүн тутмын нэг нь төрийн албан хаагч байна. Харин бусад улсад хувийн хэвшил хамгийн гол ажил олгогч байдаг. Холбогдох байгууллагууд төрийн албанд ажиллаж байгаа 4 хүн тутмын нэг нь ур чадвар муу, бүрэн бус мэргэжил эзэмшсэн гэсэн судалгаа бий. Тиймээс ур чадваргүй албан хаагчдын тоог бууруулж, чадварлаг боловсон хүчнийг томилоход анхаарах хэрэгтэй” гэв.

Ийнхүү ирэх оны төсвийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ. Мөн үеэр УИХ дахь АН-ын бүлэг ирэх оны төсвийн төслөөр ажлын 5 хоногийн завсарлага авч буйгаа илэрхийллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595623
0 эможи

keyboard_arrow_up