Чуулган зарлах эсэхийг Хууль зүйн байнгын хороо шийднэ

2018 оны 7 сарын 24

Arslan.mn

УИХ-ын нэр бүхий 25 гишүүн ээлжит бус чуулган хуралдуулахаар наадмын өмнө УИХ-ын даргад хандсан.

Тэгвэл УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, УИХ-ын Хууль зүйн байнгын хороог хуралдуулахаар болжээ. Ингэснээр ээлжит бус чуулган зарлах эсэхийг Хууль зүйн байнгын хороо шийдэхээр болсон байна. Гэвч Хууль зүйн байнгын хороо ямар нэг хариу ирүүлээгүй бөгөөд “Прокурорын газарт хүсэлтээ өгсөн, хариу ирээгүй” гэсэн шалтгаанаар нээлттэй сонсгол хийх эсэх нь тодорхойгүй байсан юм.

Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар Хууль зүйн байнгын хороо ирэх долоо хоногт хуралдаж, ээлжит бус чуулган зарлах, нээлттэй сонсгол явуулах эсэхээ шийдэх юм байна.

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593078
0 эможи

keyboard_arrow_up