Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 17 хуулийн төсөл хэлэлцжээ

2018 оны 7 сарын 23

Arslan.mn

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2018 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд 13 удаа хуралджээ. Харин Тусгай хяналтын дэд хороо 2, Цахим бодлогын түр хороо 1 удаа хуралдаж, 26 асуудал хэлэлцсэн байна. Үүнээс Байнгын хорооноос нэгдсэн хуралдаанд оруулж батлуулсан хуулийн төсөл 17, Улсын Их Хурлын тогтоолын төсөл 3-ыг хэлэлцүүлж шийдвэрлүүлжээ.

Тухайлбал, Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсанаар дайчилгааны талаарх субъектүүдийн үүрэг, үйл ажиллагааны уялдаа холбоо сайжрахын зэрэгцээ, хуулийн давхардал, хийдэл, зөрчил арилж, нэгдсэн удирдлага, төлөвлөлт бүхий дайчилгааны тогтолцоог бүрдүүлэх эрх зүйн орчин боловсронгуй болж байгаа аж.

Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар улсын агаарын хөлгийн ашиглалтын үед осол зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх, улсын нисэхийн нислэг-техникийн осол зөрчлийг шинжлэн шалгах үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалт тодорхой болж, улсын нисэхийн агаарын хөлгийн нислэгийн ангилал, төрөл шинээр тодорхойлогдож, шинээр байгуулагдсан Агаарын цэргийн командлал хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх нөхцөл, боломж бий болж, эрх зүйн зохицуулалт сайжирах, Агаарын цэргийн командлалын хэрэгжүүлэх нислэгийн хөдөлгөөний зохицуулалт нарийвчлагдан зохицуулагдсан байна.

Тайлангийн хугацаанд нийт 380 хуудас бүхий 78 өргөдөл, хүсэлт албан бичиг ирүүлснийг тухай бүрт нь шийдвэрлэн, хариуг холбогдох байгууллага, иргэдэд хүргүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593062
0 эможи

keyboard_arrow_up