ЭЗБХ: Ээлжит чуулганы хугацаанд Олон улсын 4 гэрээ, хэлэлцээрийн төслүүдийг зөвшилцжээ

2018 оны 7 сарын 02

Arslan.mn

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооноос өнөөдөр УИХ-ын 2018 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлаа тайлагнаж, мэдээлэл хийлээ. Уг хуралд тус Байнгын хорооны дарга Д.Дамба-Очир, Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа нар оролцов.

Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир мэдээллийн эхэнд тус байнгын хороо 2018 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд байнгын хороо 14 удаа, ажлын хэсгүүд 30 гаруй удаа тус хус хуралдсан болохыг танилцууллаа.

Тайлант хугацаанд Байнгын хороо давхардсан тоогоор 30 гаруй асуудал хэлэлцэж, тэдгээр асуудлаар нийтдээ 28 санал дүгнэлт, танилцуулга бэлтгэн, Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлсний зэрэгцээ хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх 10 гаруй ажлын хэсэг байгуулан ажиллуулсан байна. Ийнхүү ээлжит чуулганы хугацаанд нийт 4 хууль, 7 тогтоолыг эцэслэн батлуулж, Олон улсын 4 гэрээ, хэлэлцээрийн төслүүдийг зөвшилцжээ. 

Arslan.mn

Arslan.mn

Гэрэл зургийг: MPA.MN

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
59195
0 эможи

keyboard_arrow_up