ЧУУЛГАН: Намрын чуулганаар хэлэлцэх асуудлыг баталлаа

2018 оны 6 сарын 29

Arslan.mn

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байгаа бөгөөд чуулганы хуралдаанаар 2018 оны намрын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг батлах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. 2018 оны намрын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад Ерөнхийлөгч хоёр, намын бүлгээс 27, байнгын хороо 37, Засгийн газраас 107 хууль, нийт 170 төсөл хэлэлцүүлэхээр саналаа ирүүлжээ. Тиймээс хэлэлцүүлгийн шатанд яваа, Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийн хүрээнд тэргүүн ээлжинд хэлэлцэх төслүүд, хэлэлцүүлгийн шатанд байгаа зэрэг хуулиудыг багтаасан байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан хоёр гишүүн саналаа хэлсэн.

 Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “УИХ-ын гишүүдийн ёс зүйтэй асуудлыг Дэгийн тухай хуульд тусгаж өгмөөр байна. УИХ-ын гишүүдэд түүх соёл, ёс зүй, манлайлал чиглэлээр сургалт зохион байгуулмаар байна. Энэ асуудлыг намрын чуулганаар хэлэлцэх боломж байна уу. УИХ-ын нэр хүндийг өсгөх, ёс зүйтэй болгомоор байна. Ингэвэл парламентын нэр хүнд өсөх болов уу” гэсэн асуулт асуусан. Харин үүнд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын хуулийн жагсаалт батлах. Үүний дараа Дэгийн хуулийн эцсийн хэлэлцүүлэг орж ирнэ. Үүнд хурууны хээгээр саналаа өгөх, гишүүдийн ирцийг сар бүр мэдээлэх зэрэг олон асуудал тусгагдсан. Цаашид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд гишүүн өөрийн биеэр оролцох, сонгогдох эрхээ эдлэхгүй бол хариуцлага тооцдог байх заалтууд оруулж байгаа” гэв.

Гишүүд саналаа хэлсний дараа санал хурааж, 2018 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм.

Одоо чуулганы хуралдаанаар УИХ-ын Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
59115
0 эможи

keyboard_arrow_up