Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг буцаав

2018 оны 6 сарын 27
Arslan.mn
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Засгийн газраас 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсэг хоёр удаа, Дэд ажлын хэсэг таван удаа тус тус хуралдсан байна. Энэ талаарх санал, дүгнэлтийг Ажлын хэсгийн ахлагч  Б.Саранчимэг гишүүн танилцууллаа.
 
Ажлын хэсгийн санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй. Иймд Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн талаар Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураав.  Тухайлбал, төсөлд “Энэ хуулийг 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж, хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг “Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргасныг  хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. 
 
Харин Ажлын хэсгээс “Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн үзэл баримтлалтай нийцэхгүй байгаа тул хууль санаачлагчид нь буцаах” саналыг  хуралдаанд оролцсон гишүүдийн 72,7 хувь нь дэмжсэн.
 
Ингээд хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
59024
0 эможи

keyboard_arrow_up