Банкны салбарын тогтвортой байдлыг 513 тэрбумаар хангах хуулийг ХААЛТТАЙ баталлаа
2018 оны 6 сарын 25
УИХ өнгөрсөн баасан гарагийн орой хаалттай хуралдсан юм.
Хуралдаанаар Банкуудыг дахин хөрөнгөжүүлэх хуулийн төслийг баталсан. Улс төрчид, эдийн засагчид энэ хуулийн төслийн талаар эсрэг тэсрэг байр суурь баримталж байсан юм.
Мөн хуулийн нэрнээс зарим хүн төсвийн хөрөнгийг банкуудад олгох нь гэж хардаж, УИХ-ын гишүүн Ж.Батзандан банкуудыг дахин хөрөнгөжүүлэхэд шаардлагатай 513 тэрбум төгрөгөөр 500 сургууль барихыг ч уриалж байлаа. Иймд хуулийн нэрийг Банкны салбарыг дахин хөрөнгөжүүлэх гэж өөрчилжээ.
Энэ хуулийн төслийг байнгын хороод болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хаалттай хуралдаж шийдвэрлэлээ.
Эх сурвалж: GOGO.MN
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
58878
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс