Төрийн тахилгад оролцож байгаа төлөөлөгч ингэж залрах ёстой гэнэ

2018 оны 6 сарын 23

МАН-ын залуу гишүүдийн солирол дээд цэгтээ хүрч олон нийтийг сүүлийн хэд хоног гайхшрууллаа. Тухайлбал, А.Сүхбат гишүүн бөхийн өргөө рүү дайрч тулааны техникийг хэдэн залуучуудаар үзүүлсэн тухай сошиал ертөнцөөр шуугиан намжаагүй байтал Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Энхболд нутагтаа бэсрэг наадам зохиож өөрийн зураг бүхий жаазыг хүмүүст гардуулан өгөөд зогсохгүй Хаан мэт аашилсан хачирхалтай зургууд нь сошиалаар тарсан гэх үйлдлүүд олны хөх инээдийг хүргэж байна" гэх мэдээлэл олон нийтийн цахим сүлжээгээр хүчээ авч эхэллээ.

Arslan.mn

Тухайлбал,  "Наран гэрэлт түмэн наст оройн дээд очир дарийн хувилгаан олноос онцгой түмэн ачлалт эдүгээгээс төрсөн шинэ цагийн бурхан 10-р богд гэгээн МАНдсан төрийн түшээ бага Энхболд хутагт", "Хаан шиг нь арай юу юм. Хошуу ноен анзааны бол харагдаж бнаа. Алгассан капитализм дээрээ буух гэсэн бүүр феодлизмруугаа буцчихжээ бид" хэмээн шоглож эхэллээ.

УИХ-ын гишүүн Л.Энхболд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн тахилгын ёслолд оролцохоор томилогдсон төлөөлөгч.

2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр болох Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутагт орших Их Тахилгат хайрханы тэнгэрийг тайх ёслолд оролцох төрийн илч төлөөлөгчдийг дараах бүрэлдэхүүнээр томилсугай.

Төрийн элч төлөөлөгчдийн тэргүүн: УИХ-ын гишүүн Л.Энхболд

Төрийн элч төлөөлөгчдийн бүрэлдэхүүн: 

- Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х.Сугир

- Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар

- Зэвсэгт хүчний жанжин штабаын дарга Д.Даваа

- Төрийн ёслолын хэлтэсийн дарга Д.Жанцан

- Гандан тэгчилэн хийдийн лам Д.Чойжамц хэмээжээ.

Ийнхүү зураг авахуулсаны учир нь юу вэ гэхээр, Л.Энхболд гишүүн ерөнхийлөгчийн хүсэлтээр Монгол төрийг, ерөнхийлөгчийг төлөөлж төрийн тахилгад оролцож буй нь энэ юм билээ. Төрийн тахилгын хууль, журам, номоор бол Монгол төрийн тэргүүн эсвэл түүнийг төлөөлөх төрийн түшээ заавал ингэж хүндэтгэлийн сэнтийд залрах ёстой аж. Тэгэхээр энэ хүн хаан шиг болох дуртайдаа биш Ерөнхийлөгч 9 зууны турш үргэлжилсэн Монгол төрийн билэгдэл тахилгад оролцохгүй гэж унжсанаас, төрийнхөө их билэгдлийн гал голомтыг самруулж, хоосруулахгүйн тулд энд сууж байгаа юм.

Эх сурвалж: erennews.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
12
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8
58844
21 эможи

Арай арай
2018-06-26 22:33
Арай арай
Ярдаг
2018-06-24 10:13
Үгүй мөн хачин аа Сандал ширээгээ өөртөө зориулаад хиилгэдэг юм байх даа
keyboard_arrow_up