А.Сүхбатын цолыг хурааж, УИХ-ын ёс зүйн хороог хуралдуулая

2018 оны 6 сарын 23

Arslan.mn

Даяар дуурсагдах, Далай даян, Олныг баясуулагч, Түмнээс төгөлдөр, Баяр наадмын манлай, Улс даяар гайхамшигт, Дайчин дархан аварга, Даян аварга, Хүчит арслан, заан, харцага, начингууд маань өнөөдөр даяар дуурсагдаж, олныг баясуулж байх шиг байна. Гэхдээ муу, муухайгаараа, хэрүүл талцлаараа ард түмнээ 'баясган, цэнгүүлж' байна. Учир нь өчигдөр УИХ-ын гишүүн А.Сүхбат тэргүүтэй хүмүүс Монгол бөхийн өргөө рүү дайрч хаалга үүдийг нь эвдлэн сүйтгэв. Аатай уран барилдаанч бөх байсныг хүлээн зөвшөөрч хайрлана. Харин танхай балмад үйлдлийг дэмжихгүй. Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд МАН-ын дарга У.Хүрэлсүх нарт хандаж хэлэхэд УИХ-ын гишүүн А.Сүхбатад дараах арга хэмжээ авахыг ард түмэн шаардаж байна.

- Дархан аварга цолыг нь хураа

- УИХ-ын ёс зүйн хороо хуралд

- Монгол Ардын Нам ёс зүйн хариуцлага тооц

Ямар ч тохиолдолд хүчирхийллийг дэмжиж болохгүй. Хууль батлах үндсэн ажилтай, иргэддээ үлгэрлэх учиртай хүн ингэж явах ёсгүй. Гүндүүгүй, хээгүй, монгол эрчүүдийн олон зууны турш имиж нь болж ирсэн монгол бөхийг өөрчлөх шинэчлэх хэрэгтэй болсныг ч энэхүү үйл явдал харуулж буй. Ямартай ч Монголын бөхийн жудаг ярьдаг бөхчүүд жудаггүй хэрэлдэж байна. Монголын бөхийн холбооны хэрүүл тэмцэл арай хийж намжиж байх зуур үргэлжлэн Монгол бөхийн өргөөг тойрсон хэрүүл эцэстээ утгаа алдаж, хэн нь яг Бөхийн холбооны тэргүүн нь мэдэгдэхгүй бөөн бантан болж байна. Аливаа танхайралд хэмжээ хязгаар гэж байдаг. Тиймээс УИХ-ын гишүүн, Монгол Улсын Дархан аварга, бөх А.Сүхбатын цолыг хурааж, Монголын ард түмний хөрөнгөөр боссон Бөхийн Өргөөг төрийн мэдэлд шилжүүлэх шийдвэрээ гаргах цаг болжээ, 

Эх сурвалж: erennews.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
3
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
4
ouch an post
confuse an post
angry an post
4
58840
34 эможи

Зочин
2018-06-26 14:05
жудаг муутай эр юмдаа ЦОЛЫГ НЬ ХУРААХ НЬ ЗӨВ.
Зочин
2018-06-26 13:05
Бөх хүнд жудаг, ёс зүй, ухамсар... гээд бүхий л сайн сайхан цогцолсон байх ёстой. Монголын арл түмэн тийм ч учраас бөхөө дээдэлдэг юмаа Сүхбатаа. Чамд тэдгээр сайхан чанаруудаас нэг нь ч алгадаа. Допингоос эхлээд Монгол бөхийн нэр хүндийг олон муухай ааш авираараа уландаа гишгэж доромжилж явдаг чинь ямар учиртай юм бэ. Чамаас ард түмэн жудаг гуйгаагүй. Зүгээр л хүн шиг л яваачээ амьдраачээ л гэж гуйна. Гэр бүлээ толгойлоол аваад явчихаж чадахгүй олон авгай солвж явдаг тавьтаргүй хүн чи бүхэл бүтэн МБХ г аваад явж чадахгүй. Үндэсний бөх бол 8 настай балчираас 80 настай буурал нь хүртэл ноцолдож бяр хүч ухаанаа сорьдог Монгол үндэстний асар том соёл юмаа. Ийм л учраас Баянмөнх та хоёрыг ард түмэн чадахгүй гээд бгаа юм шүү дээ.
Зочин
2018-06-25 13:27
Яахаараа Сүхбатын цолыг хураадаг юм бэ. Бат-эрдэнэ аваргын цолыг хураа. Бат-эрдэнэ сургуулийнхаа ойр орчмын газруудыг булааж дээрэмдэж авсан Одоо Бөхийн өргөөг авах гэж санаархаж байна
бөх нь бөх биш хүн ч биш мөн чанараа алдсан цагт эднийг хэн тоох вэ
2018-06-25 10:15
зочин
зосин
2018-06-24 22:34
сухбатад сэргээш нь уйлчилхээ болиод барилдахаа больсон гэж бехчууд ярьдаг.
зочин
2018-06-24 22:30
баянаа та хоёроос болж наадам тасалдахгуй. буугорьд сухбатаа.
би
2018-06-24 22:22
ямар их шунал вэ экс хадам хургэчуулээ. баагий аварга та 2-оос тохой илууштээ мэднэ биз дээ.
би
2018-06-24 22:14
бехийн ергеег терд авхаас еер гарц харагдахгуй бна. Сухбатын цолыг хураа. Нам нь арга хэмжээ аваачээ.
Mongol hvn
2018-06-24 21:56
Amjihgvi shvv ta nar
hog hog
2018-06-24 19:51
cc
Зочин
2018-06-24 18:51
sejigiin Bat-erDNE GESEN MALAA TATAACH
bagsh
2018-06-24 17:29
Suhbatin erhiig hasah sanalig demjiji bna.Yamar muuhai haragdaj bnaa. Ard tumniig iim hun tuluulj chadah uu. Ih hurlaas bas huuj garga
зочин
2018-06-24 15:17
Сүхбат экс хадмынхаа шахалтаар ингээд байна уу. Эсвэл Чинбат их мөнгө амласан юм бол уу. Олон эрнэр сольж, нам дамжсан овилгогүй нөхрөө дөө. Ид барилдаж байх үедээ ямар ч шалтгаангүй бөхийн ногоон дэвжээгээ орхисон.
ДД
2018-06-24 13:24
С.Сүхбат ард түмний сэтгэл санаагаар тоглож дуусаад одоо эд хөрөнгөөр нь тоглож эхлэх гэж байнааа даа. Бөхөд хайртай юм бол чадаж үнэлэгдэж байсан үедээ бөхөө орхиж айлгүйтээ биздээ. Угаасаа барилдах дургүй, бөхөнд дургүй шуналтай хүний цолыг хураах нь зөв байлгүй яахав.
Зочин
2018-06-24 11:47
Suhbat chin jinhen doping hereglej baij avraga bolson bhgui yu
Аймшиг
2018-06-24 09:32
Бөхчүүд гэж одоо үед хамгийн хамгийн хэрүүлч, хорчин, найраач, зодоонч, хүүхэнч, архичин, буудаач, ховдогч, шуналч болоод байх юм. Жинхэнэ аймшиг.
иргэн
2018-06-24 08:32
ЭНЭ Сүхбат ёстой олигтой хүн биш мөрөөрөө шунахгүй луйварчин чинбатаас мөнгө горьдож үгээр нь хүний байгуулсан бөхийн өргөөрүү шунаж бна. ашгүйдээ цолыг нь хураах хэрэгтэй
Zm
2018-06-24 01:09
Svhbat ewderchee. Baynmunx sda tarihiig ni olon jil ugaaj b.ndoo . Daldardgui duwud
Zochin
2018-06-23 21:30
Buhcuuded ih hurliin suudal hunddeh yum bna.hugatsaanaas ni umnu tatval taarna.
ажиглагч
2018-06-23 20:06
Бат-Эрдэнэ аврага эд нарт авах гээд байгаа бүх эрхүүдийг нь агөөд байхад л хэд хоноод л өөр санал тавиад ороод ирдэг гэсэн. Бөхийн өргөөнөөс өөр юм санахаа больчихсон хүмүүс шиг байгаа юм. Бат эрдэнэ аврага бол харин ч бахийн жудагийг хамгаалах гээд байгаа хүн. Нямдорж гуайн санаачилж бүтээн босгосон өргөө л дөө! Өөрөө хэлж байсан шзү дээ, Баянмөнх Сүхбат хоёроос л өөр хүнд өгвөл хэнд өгсөн яахав ээ! гэж. Тэр хүн эднарын бузар санааг мэдээд дургүйцээд байгаа шүү дээ!
Зочин
2018-06-23 18:57
Зөв зөв. Цолыг нь хураа. Бас Баянмөнхийн цолыг хураах хэрэгтэй.
Зочин
2018-06-23 18:15
Угаасаа урвагч эл хөрөнгөнд шунагч хачин гар шүү дээ
Zochin
2018-06-23 17:58
Deerem hiij bgaa uildliig zogsooh arga ondoo algadaa
Зочин
2018-06-23 17:49
Бөхчүүдийг ёс жудаг хаачихсан юм бэ тэнэг бөхчүүдийг ухамсар. үнэн дорд орсон байна төр төмөр нүүрээ үзүүлээч
sanaa
2018-06-23 17:46
suhbat arail bishee hairan toriin ner hund hairan mongol bohiin judag.medreliigni uzuulj eguulen tatiy
Boh
2018-06-23 16:54
Baterdene guai odoo boliooo
zochin
2018-06-23 16:54
Hutsana biz bitgii neg taliig barij solioroood bai
ард
2018-06-23 15:11
Нам дагаж урваж шарваж яваа ядарсан луйварч сүхбатын гуйварын луйварын цолыг хураахад болно
Зочин
2018-06-23 15:01
dendvv uxamsargvi bodloggvi vil xiisen de
zochin
2018-06-23 14:27
Suhbatig demjdeg baisan.Odoo ergelzej bna.
keyboard_arrow_up