Оюу Толгойн асуудлаар маргаан дагуулсан хуулийн төслийг УИХ буцаалаа
“Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг УИХ хэлэлцэх шаардлагагүй гэж үзээд 55 хувийн саналаар хууль санаачлагчдад буцаалаа.
Хуулийн төсөлд жилийн 1.5 тэрбум төгрөгөөс бага орлоготой аж ахуйн нэгжийн татварыг 90 хувь хүртэл хөнгөлөх, орлогын татварын босгыг зургаан тэрбум төгрөг болгож, нэмэгдүүлэх заалтыг тусгаад байсан юм. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийн шинэ төсөлд “Оюу Толгой”-ийн гэрээнд тусгагдсан татваруудыг хөнгөлөхөөр заасан гэж зарим гишүүд шүүмжиллээ.
УИХ-ын гишүүн Ч.Улаан
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуульд үндэстэн дамнасан корпорациудын татвараас зугтах орон зайг хумьсан заалтууд орсон гэж хууль санаачлагчид онцолж байгаа юм. Дээрх хуулийн төслийг гишүүд дэмжээгүй ч Татварын багц хуулийн бусад төслийг УИХ-аар хэлэлцэхээр болжээ.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар
Эх сурвалж: BLOOMBERGTV.MN
|