Чуулган өндөрлөж, даргын зөвлөл хуралдахаар боллоо

2018 оны 5 сарын 25

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” болон “Монгол Улсын хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу “Хүүхдийн мөнгө” олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын нэгтгэсэн төслийн  анхны хэлэлцүүлгийг хийж, дэмжлээ. 

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир "Хүүхдийн мөнгө олгохдоо будаа агшаагч, хөргөгч гэж яриад байгаа босгоо шинэчлэх зорилготойгоор 80 хувьд хүргэх төсөл оруулж ирсэн гэж ойлгож байна. Эдийн засаг дөнгөж нааштай болж байна. Ийм үед жоомоо алах гэж байгаад гэрээ шатаах вий дээ"

УИХ-ын гишүүн Л.Эрдэв-Очир "Нийгмийн халамжийн бодлого улс орныг дампууруулдаг. Өнөөдөр таван хүүхэдтэй айлын эцэг эх нь ажил хийхээ больсон. Өнөөдөр нээлттэй ажлын байр олон байгаа ч ажил орох хүн алга. Эмч, багш нар нь цалингаа голоод, жагсаал хийж байна. Би бол хүүхдийн мөнгийг  20 мянга биш, 100 мянга болгох хэрэгтэй гэж ярьж чадна. Ирэх 2020 оны сонгуулийн бэлтгэлээ хийгээд байх юм. Улстөр бодож ийм үйлдэл гаргаж байгаагаа болих хэрэгтэй. Хоёр нам төр барьж байхдаа үндэслэлгүйгээр төрийн албан хаагчдын тоог нэмсэн. Одоо цөөлөх хэрэгтэй" хэмээлээ.

Ийнхүү УИХ-ын чуулганаар өнөөдрийн хэлэлцэхээр төлөвлөсөн асуудал дууссан тул чуулган өндөрлөж, даргын зөвлөл хуралдахаар боллоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57751
0 эможи

keyboard_arrow_up