ҮХЦ-ийн гишүүнээр Б.Буяндэлгэр, Ц.Нанзаддорж, Г.Туулхүү, Ш.Солонго нарыг томиллоо

2018 оны 5 сарын 24

Arslan.mn

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ.

Чуулганы үеэр гишүүд нэр дэшигчид болон холбогдох албаныхнаас асуулт асууж, үг хэлсний дараа Байнгын хорооны саналаар хураалаа.

Нэр дэвшигч Б.Буяндэлгэрийг хуралдаанд оролцсон гишүүдийн  98.4 хувийн  саналаар, Г.Туулхүүг хуралдаанд оролцсон гишүүдийн  98.4 хувийн  саналаар, Ц.Нанзаддоржийг хуралдаанд оролцсон гишүүдийн  96.4 хувийн саналаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр тус тус томиллоо.

Мөн бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Наранчимэг, Н.Жанцан, Т.Лхагваа нарыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө.

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Наранчимэгийн оронд Б.Буяндэлгэрийг, Н.Жанцангийн оронд Г.Туулхүүг, Т.Лхагваагийн оронд Ц.Нанзаддоржийг тус тус томилуулах саналыг хэлэлцэж дэмжсэн юм.

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57707
0 эможи

keyboard_arrow_up