Ж.Шартье тэргүүтэй төлөөлөгчдийн айлчлал үргэлжилж байна

2014 оны 7 сарын 10

Бүгд Найрамдах Франц Улсын Үндэсний Ассамблейн гишүүн, Франц-Монголын найрамдлын бүлгийн дарга Ж.Шартье тэргүүтэй төлөөлөгчид УИХ дахь “МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн  бүлгийн дарга, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Францын парламентын бүлгийн дарга Н.Батцэрэгийн урилгаар энэ сарын 8-наас 12-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.

Төлөөлөгчид айлчлалын үеэр Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигтийн хөндийд баригдаж буй олон улсын шинэ нисэх онгоцны буудал болон Хөтөлийн “Цемент-Шохой” ХХК, Төв аймгийн Баянчандмань сум дахь малын эрчимжүүлсэн аж ахуй /ферм/-ийн үйл ажиллагаатай танилцлаа.

Мөн Тулгар төр байгуулагдсаны 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ойг угтан Бүгд Найрамдах Франц Улсын Үндэсний Ассамблейн гишүүн, Франц-Монголын найрамдлын бүлгийн дарга Ж.Шартьег хоёр улсын харилцааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг үнэлж Төрийн дээд одон медаль “Алтангадас” одонгоор шагнасан байна.

Ж.Шартье 2002 оноос эхлэн Үндэсний Хурал дахь Франц, Монголын найрамдлын бүлгийн даргаар ажиллаж байгаа бөгөөд уг бүлэг нийтдээ 19 гишүүнтэй. Францын улс төр, бизнесийн хүрээнд Монгол орныг таниулах чиглэлээр идэвхтэй ажилладаг. Тэрээр найрамдлын бүлгийг толгойлох болсноос хойш өнгөрсөн хугацаанд 4 удаа Монголд айлчилсны дотор 2013 онд хоёр удаа айлчилсан байна. Мөн Монгол Улсад нийгмийн чиглэлээр төсөл хэрэгжүүлэх зорилго бүхий “Монголын анд нөхөд” хэмээх сан байгуулах гэж байгаа ажээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5747
0 эможи
keyboard_arrow_up