Ерөнхий сайд У.Хүрэлсүх чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийнэ

2018 оны 5 сарын 18

Arslan.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр долоон асуудал хэлэлцэнэ.

Чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлнэ. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх юм. Түүнчлэн Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Иргэний улсын бүртгэлийн тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль болон Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхээр товлосон байна.

Харин үдээс хойш буюу 15.00 цагт Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Хөрс хамгааллын чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа бодлого” сэдвээр мэдээлэл хийнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57451
0 эможи

keyboard_arrow_up