С.Баяр, М.Энхсайхан нарыг эгүүлэн татахыг УИХ дэмжлээ

2018 оны 5 сарын 17

Arslan.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Элчин сайдыг эгүүлэн татах, томилох тухай асуудлыг хэлэлцлээ. 

Их Британи, Япон, Канад, Швед улсад суух Элчин сайдуудыг томилох асуудлыг хэлэлцсэний дараа хоёр Элчин сайдыг эгүүлэн татах тухай санал хураалт явуулав. 

Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Энхсайхан, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Баяр нарыг эгүүлэн татах тухай санал хураалт явуулахад УИХ-ын гишүүдийн олонх нь эгүүлэн татахыг дэмжлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57391
0 эможи

keyboard_arrow_up