ЧУУЛГАН: Ирэх оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ

2018 оны 5 сарын 10

Arslan.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10.00 цагт эхэлнэ.

Чуулганы пүрэв, баасан гарагийн хуралдаанаар 10 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Тухайлбал, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн урагмлын генетик нөөцийн олон улсын гэрээг соёрхон батлах тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай болон Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг хэлэлцэхээр товлосон байна.

Мөн хэлэлцэх асуудлын жагсаалтад Жолоочийн даатгалын тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төсөл багтжээ.

Түүнчлэн УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Л.Энх-Амгалан нараас Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан “Төрөөс мал аж ахуйн салбарын талаар баримтлах бодлого зорилт, хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар” асуулгын хариуг сонсох юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57075
0 эможи

keyboard_arrow_up